"Алтайн өвөр говийн гайхамшиг" сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-09 14:39:50

Өмнөговь /МОНЦАМЭ/ "Алтайн өвөр говийн гайхамшиг" сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлаад байна.

Монгол Улсын усны хагалбарын хамгийн том сав газарт ордог Алтайн өвөр говийн байгалийн үзэсгэлэн, хүн зоны амьдралын онцлогийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой уг уралдааныг энэ сарыцг 20-ыг хүртэл зарлаад байгаа ажээ. Уралдаанд оролцохын хүссэн хэн бүхэнд нээлттэй бөгөөд уралдаанд оролцох бүтээл нь 40х60см, DPI 200-аас дээш, пиксел 300-аас дээш үзүүлэлттэй байх шаардлагатай ажээ. Уг уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр зургийн цомог гаргах юм байна. Гэрэл зургийн зохиогчийн эрх нь зураг авсан тухайн хүнд байх бөгөөд 18-аас доош насны хүн оролцох тохиолдолд эцэг эх, асран халамжлагч нь зохиогчийн эрхийг хамгаалахыг зохион байгуулагчид сануулж байна.

Алтайн өвөр говийн сав газрын захиргааны харъяа Өмнөговь аймгийн баруун бүсийн сумд багтдаг ажээ.

Д.Мишигсүрэн

 

Related news