Өсвөрийн шилдэг сагсанбөмбөгчид Берлин хотыг зорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-17 12:43:10

Сагсанбөмбөгийн Монгол Улсын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/-ээс шалгарсан хөвгүүд /14 нас/, охидын /13 нас/ багаас шигшээ баг бүрдүүлж, Берлин хотноо ирэх дөрөвдүгээр сард болох олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийг өгөх юм.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбооноос хамтран тус эрэгтэй U14, эмэгтэй U13 насны өсвөрийн УАШТ пүрэв /02.16/ гарагт эхэллээ. Энэ удаагийн өсвөр үеийн улсын аваргад эрэгтэй 18, эмэгтэй есөн багийн тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд орон нутгаас Баянхонгор, Хэнтий, Дундговь, Багануур дүүргийн баг тамирчин оролцож байна. Тэднээс ХБНГУ-ын нийслэлийг зорих тамирчид тодрох юм.

Д.Өлзий

Related news