“Болд Дархан Хөгжил сан”-аас ахмадын хороонд автобус бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 12:17:12

Дархан хотын ойн баярын үеэр олон үйл явдал болсны нэг нь “Болд Дархан Хөгжил” сангаас эрхлэн аймгийн Ахмадын хороонд 33 хүний суудалтай том аврын автобус бэлэг болгон хүлээлгэж өглөө.

Тус сан нь 2012 онд байгуулагдахдаа 1980-1990 онуудад Дархан хотын Нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Болд даргын үр хүүхдүүд тус санг байгуулж хотын хөгжлийн төлөө ажиллаж байна. Өмнө нь уг сангийн тэргүүн Болдын Цэнгэл аймгийн ахмадуудад хүндэтгэл үзүүлж уулзалт хийх үеэр  Ахмадын хорооны дарга Д.Энхтайван тулгамдсан асуудлыг танилцуулахдаа ахмадын автобус дутагдалтай байгаа талаар ярьсан байна. Аймгийн хэмжээнд 8951 өндөр настан аж төрж байгаагаас Дархан суманд 6000 гаруй ахмадтай гэсэн мэдээлэл бий.

Аймгийн ахмадын хорооноос уг автобусыг хөдөө сумдад ажиллах, агаар салхинд гарах зорилгоор хуваарийн дагуу ашиглана гэж аймгийн Ахмадын хорооны дарга Д.Энхтайван хэллээ.                                                                 

 Б.Норовсамбуу

Related news