Хүүхдүүд амьсгалах агаараа зургаар илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-01-27 16:29:18

“Миний амьсгалах агаар” Монгол, Япон хүүхдүүдийн утааны эсрэг гар зургийн үзэсгэлэн өнөөдөр “Blue Mon” төвд нээлтээ хийв.

Монголын Энтрепренёр Ээжүүдийн холбооны гүйцэтгэх захирал Ч.Золзаяа “Бид энэ үзэсгэлэнгээр Улаанбаатар хотын утаа хүүхдийн нүдэнд хэрхэн харагдаж буйг олон нийтэд харуулахыг зорьсон. Энэ үзэсгэлэнд 5-16 насны Монгол, Япон хүүхдийн 80 гаруй бүтээлээс шилдэгийг нь дэлгэн үзүүлж байна. Маргааш энэ бүтээлүүдээс шилдэг гурван бүтээлийг шалгаруулна” гэв. 

Тус үйл ажиллагааг Утааны эсрэг ээж, аавууд ТББ, Монголын Энтрепренёр Ээжүүдийн холбоо, "Жороо хулан арт" студитэй хамтран зохион байгуулж байгаа юм.

Дашрамд дурдахад Монголын Энтрепренёр Ээжүүдийн холбооноос энэ сарын 29-нд Гэр бүлийн зургийн өдөрлөгийг “Blue Mon” төвд зохион байгуулах бөгөөд гэр бүлийн 3 гишүүн хамтдаа зураг зурах боломж бүрдэнэ. 

М.Аминаа

 

Related news