Соёл амралтын төв байгуулах ажилд хандив хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-01-25 17:27:52

Багануурт дүүрэгт байгуулах "Эе-эв" олон улсын хүүхдийн соёл спорт, амралт экологийн хөгжлийн төв байгуулах төслийн ажил хөрөнгө санхүү дутсанаас гацаанд оржээ.

Иймээс уг төслийг цааш үргэлжлүүлэх зорилгоор "Ард түмний хүч" нэртэй гурван сарын аяныг орон даяар зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар "Эе-эв" хүүхдийн төлөө хөгжлийн сангийн тэргүүн Ч.Уртнасан "Монгол Ньюс" компанийн мэдээллийн төвд өнөөдөр  хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэхүү төв нь 13 байгууламжаас бүрдэх ба нэг ээлжиндээ 450 амрагч хүлээн авах хүчин чадалтай байхаар төсөлд тусгажээ. Мөн жилийн дөрвөн улирлын турш хүүхэд залууст үйлчлэх зорилгоор барих тус төвийн төсөл 2015 онд батлагдсан боловч тендер зарлах шатандаа цуцлагджээ. Цогцолборыг барихад 9.8 тэрбум төгрөгийн төсөв шаардагдах гэнэ. Одоогоор төвийн газрын асуудал бүрэн шийдэгдсэн ба зураг төсөл, гүний худгийн ажил 50 хувьтай явж байгаа гэж Ч.Уртнасан ярьлаа.

Одоогийн байдлаар тус дүүргийн нийт аж ахуй нэгж, албан байгууллагууд хандив тусламж үзүүлж эхэлсэн аж.

Б.Гаваа

Гэрэл зургийг Н.Батбаяр

Related news