Бүгд Найрамдах Польш Улсаас ирэх жуулчдын тоог нэмэхээ илэрхийлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-04 16:53:03

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Польш улсын Хэвлэл мэдээллийн холбооны ерөнхийлөгч Марек Трачик өөрийн улсын аяллын цахим хаягт Монгол Улсыг танилцуулах, аяллын цэс нээсэн, иргэддээ монгол орныг сурталчлах, монголд хийж буй аяллын блог, зураг, мэдээллийг оруулах  ажлыг эхлүүлснээ онцолжээ.


Тэрбээр ССАЖЗЯ, Польш Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Европ зах зээлийн салбар холбооны урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын аялал жуулчлалын гол байгууллага болох “ITAKA” байгууллагын Бизнес хөгжлийн хэлтсийн дэд захирал Катарзина Банковска, “RAINBOW” Бүлгүүд ба урамшууллын хэлтсийн Төслийн ахлах менежер Магдалена Дибчинска, “NEKERA” аялал жуулчлалын байгууллагын Удирдах зөвлөлийн Ерөнхийлөгч Мачай Некиел, National Geographic Traveller-ын Ерөнхий редакторын орлогч Агнешка Франус, INTIMATES TEAM”-ын Гүйцэтгэх захирал Катажина Пышиньска, тус улсын алдарт жүжигчин, нөлөөлөгчдөөс бүрдсэн багийн хамт Монголд танилцах аялал хийж байна.


Энэ хүрээнд ССАЖЗ-ын Сайд Ч.Ундрам, Монгол Улсаас Бүгд найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь, Сайдын аялал жуулчлалын асуудал хариуцсан Зөвлөх Б.Золбадрал, ССАЖЗЯ-ны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Батчимэг, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Зах зээл хариуцсан Дэд ерөнхийлөгч В.Батзориг нар хүлээн авч уулзжээ. Уулзалтаар Польшоос ирэх жуулчдын тоо цар тахлын өмнөх үеэс 28 хувиар багассаныг нэмэгдүүлэх, групп жуулчдын урсгалыг идэвхжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов.


Өнгөрсөн онд Монгол Улсад Польш улсаас 1080 жуулчин ирсэн нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад хамгийн бага үзүүлэлт аж. 

Related news