Жаргалантынхан 3 дахь жилдээ сайн үйлсийн аян өрнүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Жаргалант сумынхан "Зүүд биш л байгаа даа" хүмүүнлэгийн арга хэмжээг 3 дахь жилдээ зохион явууллаа.
"Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд хэрэгжүүлдэг тус арга хэмжээгээр нийгмийн халамж, туслалцаа, дэмжлэг шаардлагатай 1-5 дугаар түвшний өрхүүдэд албан байгууллагууд нэгдэн тусладаг байна.
Жаргалант сумын ИТХ, Цагдаагийн тасаг, сумын ЗДТГ, "Байдраг" ахлах сургууль, Сум дундын эмнэлэг, Тээвэрчдийн холбоо, Цэцэрлэг, Байдрагийн хөгжил ТББ зэрэг байгууллагууд тус бүр 1 тонн нүүрс бусад зүйлсийг 10 гаруй өрхөд тусламж болгон хүргэжээ.
Мөн аянд сумын иргэд, малчид ч нэгдсэн бөгөөд сар шинийн тавгийн идээ, гурил, будаа, бэлэн мөнгө, гутал, хувцас зэргийг зорилтот өрхүүдэд хүргэсэн байна.
Б.Мөнхзул