Зургаан сум шинээр өвс, тэжээл татжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 20:00:27

Өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай Засгийн газрын тогтоолоор даалгавар болгосон өвс, тэжээлийн бүрдүүлэлтийг бүрэн хийсэн сум өнөөдрийн байдлаар Дундговь аймагт алга байна. Гэхдээ өнгөрсөн сарыг бодвол сумд шинээр өвс, тэжээл татаж эхэлжээ.

Аймгийн ХХАА- н газрын мэдээлсэнээр 15 сумын аюулгүйн нөөц нийт 550 гаруй тн өвстэй болоод байгаагийн 180 гаруй тонныг 6 сум шинээр татан бэлдсэн байна. Мөн 6 сум 89 тонн тэжээл шинээр нөөцөлжээ.

Одоогоор Дэрэн сум Засгийн газраас тогтоосон өвсний төлөвлөгөөг, Өлзийт, Өндөршил сум тэжээлийн төлөвлөгөөг хангасан байна. Өвс, тэжээл шинээр татаагүй 9 сум байгаа ажээ.

Ирэх долоо хоногт сумдын аюулгүйн  нөөцийн өвс, тэжээлийн бүрдүүлэлтийг газар дээр нь үзэхээр ажлын хэсэг бүх суманд ажиллахаар болсон байна.

Дундговь Т. Отгонтуяа

Related news