Замын цагдаа нар нэгдсэн хяналтаа эрчимжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-12-20 11:16:04

12 дугаар сарын эхний 15 хоногийн байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 736 зөрчил илэрлээ хэмээн Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Шинэ жилийн баяр ойртож аж ахуйн нэгж, байгууллага ажлаа дүгнэж, хамт олноороо баяраа тэмдэглэж буй энэ өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тиймээс Замын цагдаагийн албанаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж эхэлжээ.

 Б.Заяа

Related news