ӨНӨӨДӨР: "Гэрлийн соёл" тусгай сургалт, лекц болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-15 06:53:13

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм


16:00 цагт: Уран зургийн нэрт мастер Гомбожавын Баярын уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейд болно. 

17:00 цагт: “Гэрлийн соёл” тусгай сургалт Богд хааны ордон музейд болно.


-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн 9 дүүргийн 19 байршилд гарч байна.

-“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 9 дүүргийн 21 байршилд гарахаас одоогоор 4 дүүргийн байршилд эхлээд байна.

-Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 18-ны өдрийг дуустал “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авна.

-Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна.



Орон нутагт:

-Өмнөговь аймагт “Элсэн манхны  баяр-2025” үйл ажиллагаа болно.


-Дорнод аймгийн Баян-Уул суманд Монгол төрийн наадмын үндэсний бөхийн барилдаанд 6 давж, Монгол Улсын харцага цол хүртсэн Хилийн цэргийн дугаар анги, “Хилчин” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх М.Бэлгүтэйн шинэ цолыг мялаалга наадам болно.

-Дорноговь аймгийн Айраг сумын наадмын талбайд тус сумын харьяат, “Хутагтын хүчтэн” дэвжээ, “Алдар” спорт хороо, “Дорнын өртөө” ХХК, “Ашид Билгүүн” ХХК, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн бөх, Монгол Улсын начин М.Бямбадоржийн цолны мялаалга наадам болно.


Хилийн чанадад:

8 дугаар сарын 7-17-нд: БНХАУ-ын Чэндү хотноо болж буй “Дэлхийн спортын наадам”-д Монгол Улсын баг тамирчид жюү жицү, жюү жицү пара, пауэрлифтинг, биллиард, дуатлон, самбо бөхийн төрөлд хүч үзэж, авхаалж самбаагаа сорьж байна.

 

 

Related news