Өнөөдрийн арилжаагаар  “Түшиг уул” компанийн хувьцаа 15 хувиар өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-12-19 17:22:15

Өнөөдрийн Хөрөнгийн биржийн арилжаагаар  “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 37 хувьцаат компанийн 21,068 ширхэг хувьцаа арилжив.

Арилжаагаар 30 компанийн хувьцаа өсч, 5 компанийн хувьцаа буурсан  бол 2 хувьцаат компанийн хувьцаа тогтвортой байлаа. Тодруулбал “Түшиг уул” компани хамгийн өндөр буюу 150 хувиар өссөн бол “Газар сүлжмэл” 14.86 хувь, “Мерекс” 13.46 хувиар тус тус өслөө. Мөн 2,913 ширхэг Засгийн газрын үнэт цаасыг хоёрдогч зах зээл дээр арилжиж 310,012,650.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

 Мөн өдөр "MSE ALL" индекс 835.81 нэгж болж 1.78 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 448 тэрбум 230 сая 768 317 төгрөг боллоо.  

Related news