БАЯНХОНГОР: Нийт хээлтэгчийн 54.2 хувь нь төллөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-04-16 17:17:05

Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг 2025 оны жилийн эцсээр 4.2 сая толгой мал тоолуулж, өмнөх оныхоос 210 мянга гаруй толгойгоор өсжээ.


Оны эхний нийт 1.7 сая хээлтэгчээс төллөвөл зохих 1.5 сая хээлтэгч байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 50 гаруй хувь нь төллөөд байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар мэдээлэв.


Төллөсөн хээлтэгчийн 485.6 мянга нь ямаа, 316.6 мянга нь хонь, 24.2 мянга нь үнээ, 4.5 мянган ингэ, 3.8 мянган гүү байна. Тэгвэл оны эхний нийт малын 0.089 хувь нь буюу 2696 ямаа, 766 хонь, 155 үхэр, 133 адуу хорогдсон бол тэмээний хорогдол гараагүй байна.


Related news