“Зохистой хөдөлмөр-Нийгмийн хамгаалал 2015” сэдэвт аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 17:40:38

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын газраас эрхлэн “Зохистой хөдөлмөр-Нийгмийн хамгаалал 2015” сэдэвт аяныг эхлүүлж нээлтээ хийлээ.

Нээлтэд аймгийн МХГ-ын дарга н.Бат-Эрдэнэ хэлэхдээ:-“ Эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгосноор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлж эрсдлийн менежментийг нэвтрүүлэх, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үр нөлөө бүхий удирдлагын тогтолцоог төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүний төлөө-зөв тус” сарын аяны хүрээнд Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Зохистой хөдөлмөр-Нийгмийн хамгаалал 2015” сэдэвт аяныг эхлүүлж байна” гэв. Сарын аяны хугацаанд аймгийн төр, хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж холбогдох стандарт, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулахад чиглэсэн зөвлөн туслаж урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.                                                                                                                                                                            Б.Норовсамбуу

Related news