БАЯНХОНГОР: Тэргүүн туршлагаа танилцуулж мэдээлэл солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-04-09 17:02:15

Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. “Юнител” групп Баянхонгор аймгийн төр, хувийн хэвшлийн байгууллагуудад сайн туршлагаа танилцуулан сургалт хийлээ. 


Тус группийн тэргүүн туршлага, техник технологийн дэвшил, өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн дахин системчлэл, баг, ажлын хэсэг бүрдүүлэх, удирдах, алба хаагчийг сэтгэл зүйн байдалд нь тулгуурлан даалгавар өгч дүгнэх чадвар дадлыг суулгах ажлыг амжилттай хэрэгжүүлжээ.  


Энэ хүрээндээ хэрэгжүүлсэн “Ухаалаг хот”, “Технологийн шийдэл”, “Мэдээллийн аюулгүй байдал” зэрэг үндсэн сэдвээр сургалт мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.


"Юнител" групп “Customer Partnership Incubation” хөтөлбөрийн хүрээнд туршлага солилцох уулзалтаа ийнхүү зохион байгуулж, өөрсдийн амжилттай хэрэгжүүлсэн туршлагаа хуваалцах “Show & Share” workshop үйл ажиллагаагаа хийсэн юм. 


Үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Э.Энхбат болон Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ болон төрийн байгууллагын удирдлага албан хаагч, хувийн хэвшлийн талууд оролцжээ.



Related news