ДАРХАН-УУЛ: ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдэд олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-04-08 13:09:21

Дархан, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс эхлэн иргэдийн дансанд Хувь хүний орлогын албан татварын (ХХОАТ) буцаан олголтыг шилжүүлэхээр болжээ. Тухайлбал, 2025 онд шинээр орон сууц худалдан авсан 1511 татвар төлөгчид 3.8 тэрбум төгрөгийн буцаан олголт авах юм.


Мөн оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд 949 татвар төлөгчид 500 сая, нийт 2382 иргэнд 4.3 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг хуулийн дагуу олгохоор  болсон гэж аймгийн Татварын хэлтсээс мэдэгдлээ.


2024 онд 2211 иргэн нийт 3.9 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан бол 2025 онд энэ үзүүлэлт 10 хувиар өссөн байна. 

Буцаан олголтыг хугацаанд нь олгох боломжийг бүрдүүлэхэд аймгийн Татварын хэлтэс болон Санхүү, төрийн сангийн хэлтэс хамтран ажилласан байна.

Related news