БАЯНХОНГОР: Хамтарсан багууд сайн туршлагаа хуваалцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-04-03 17:05:44

Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. “Сайн туршлага-Шинэ боломж” хамтарсан багийн бүсийн чуулганыг Баянхонгор аймагт зохион байгуулж байна.


“Хамтдаа ирэх нь эхлэл, хамтдаа байх нь дэвшил, хамтран ажиллах нь амжилт” уриан дор зохион байгуулж буй хамтарсан багийн чуулган Гурванбулаг, Баянбулаг, Шинэжинст, Баянлиг, Өлзийт сумдад болж байна.


Сайн туршлагаа хуваалцах тус чуулган энэ сарын 8-ны  өдрийг хүртэл үргэлжилнэ.


Хамтарсан багууд чуулганаар харилцан туршлага солилцож, шилдэг арга барил, шинэ санаачилгуудыг түгээн дэлгэрүүлэх, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой юм.


Бүсийн чуулганы үйл ажиллагаанд оролцож буй хамтарсан багуудын дунд ажил мэргэжлийн ур чадварын уралдаан, спортын үйл ажиллагааг мөн зохион байгуулж байна.

Related news