ДАРХАН-УУЛ: Гурав дахь удаагийн “IELTS-100” хөтөлбөрт 92 сурагч тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-04-03 11:46:01

Дархан, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын санаачилгаар “Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд “IELTS-100” хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлэхээр нээлтээ хийлээ.


Энэ удаагийн хөтөлбөрт ЕБС-ийн аравдугаар ангийн сурагчид хамрагдах бөгөөд мок тестэд 6.0-аас дээш оноо авсан 66, Pre IELTS хөтөлбөрт 26 сурагч тэнцэж, нийт 92 сурагч шалгалтад тэнцжээ.




Сурагчид аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан “Eduzone”, “VIP IELTS Course”, “Inspire” сургалтын төвүүдэд суралцана. Гурван сарын турш англи хэлний 108 цагийн академик хичээл үзэхийн зэрэгцээ хувь хүний хөгжлийн сургалт болон бусад холбогдох үйл ажиллагаанд оролцох юм.


Сургалтын дараа IELTS шалгалтад 7.5-аас дээш оноо авсан сурагчийн шалгалтын төлбөрийг буцаан олгох бол 9-өөс дээш оноо авсан сурагчид зөөврийн компьютер бэлэглэнэ.




Related news