ДАРХАН-УУЛ: Мал эмнэлэг, ариун цэврийн аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-04-02 14:48:56

Дархан, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаал, аймгийн засаг даргын захирамжийн дагуу мал эмнэлэг, ариун цэврийн аян өрнүүлж байна. Гуравдугаар сарын 25-нд эхэлсэн уг аян тавдугаар сарын 25 хүртэл үргэлжлэх юм.


Аяны хүрээнд хүн, мал амьтны зооноз, халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах бэлчээр, бууц, хашаа байр, худаг уст цэг, усны эх булгийг цэвэрлэж халдваргүйтгэх юм.


Дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар адуу 65, үхэр 251, хонь153, ямаа 222 нийт 691 толгой мал хорогджээ.


Тиймээс халдварт өвчин, агаар, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор мал эмнэлэг, ариун цэврийн аяныг өрнүүлж байна.




Уг аяны хүрээнд отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, малчид, иргэдийн оролцоог идэвхжүүлж хамтран ажиллахыг уриалж байна.


Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд малчин, амьтан маллагч нь хашаа, байрны ойр орчимд ашиглаж байгаа бэлчээрт үхсэн мал, амьтны сэг зэмийг цуглуулж, устгах үүрэгтэй гэж заасан байдаг.


Малчин, малтай иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллахыг аймгийн Мал эмнэлгийн газраас уриаллаа.

 

Related news