Цас, мөс цэвэрлэх арга, техник, технологиийг шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-11-29 14:38:47

Манай орны нийслэл хот болон бусад суурин газарт цас ихээр орсны дараа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихээр саарч, хальтиргаа гулгааны улмаас оршин суугчдын амьдралд хүндрэл, бэрхшээл үүсч байна.

Иймд энэ хүндрэл, бэрхшээлийг даван шийдвэрлэхийн тулд эрдэмтэн судлаач, инженер техникийн ажилтан, зохион бүтээгчдийн дунд авто машины болон явган хүний зам, талбайн шинэ болон дагтаршсан цас, мөсийг хямд төсөр аргаар цэвэрлэх арга, техник, технологийг бий болгох, зохион бүтээх уралдаан зарлаж байна.

Уралдаанд шалгарсан арга, техник, технологийг бий болгох зардлыг бүрэн санхүүжүүлэхээс гадна мөнгөн урамшуулал дагалдана.

 Материалыг БСШУСЯ-нд ирэх сар 02-ныг хүртэл хүлээн авах юм.

Ж.Болор
 

Related news