БАЯНХОНГОР: Сүүлийн 35 жилд усны гадаргын хэмжээ хэлбэлзэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны гуравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг дахь Олон нуурын хөндийд оршдог Бөөнцагаан нуур нь тухайн бүсийн хамгийн том нуур юм.
Сүүлийн 35 жилийн хугацаанд хиймэл дагуулын зурагт тулгуурлан хийсэн судалгаагаар нуурын усан гадаргын талбай 234.2–252.0 км.кв-ын хооронд хэлбэлзэж байгаа юм. Ялангуяа 2015–2018 онд усны хэмжээ хамгийн багадаа хүрч, 234 км.кв болж буурсан нь бүс нутгийн уур амьсгал, усны нөөцийн өөрчлөлтийг илтгэж байна хэмээн Бөөнцагаан - Орог нуурын сав газрын захиргаанаас мэдээлэв.
Бөөнцагаан нуур нь говийн бүсийн усны горим, уур амьсгалын өөрчлөлтийг илэрхийлэх чухал экологийн индикатор юм. Баянхонгор аймаг дахь нууруудын хөндийн хамгийн том, давст нуур болох тус нуур хангайн нурууны өмнөд хажуугаас эх авч урсах Байдраг гол цутгах боловч гадагш гарах урсгалгүй.
Тус нуурт 96 зүйлийн шувууд хуран цугладаг бөгөөд Монгол Улсад урсдаг нийт нуурын хамгийн том талбайтай нууруудын эхний аравт ордог байна.