ДАРХАН-УУЛ: Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 758 тамирчин оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-03-19 16:13:49

Дархан, 2026 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн засаг даргын ивээл дор Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, дасгалжуулагч Цэрэнжавын Жигдэн агсны нэрэмжит чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.


"Дархан юнайтед арена"-д зохион байгуулж буй уг тэмцээнд U17 насны ангилалд 509, U23 насны ангилалд 249, нийт 758 тамирчин оролцож байна. Үүнээс Дархан-Уул аймгийн чөлөөт бөхийн холбооноос 35 тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж байна.


Тэмцээн гурван өдөр үргэлжлэх бөгөөд Монголын чөлөөт бөхийн холбооны олимпын зэрэглэлийн шүүгчид ажиллаж байна.

Өнөөдөр, маргааш U23 ангиллын барилдаанууд шилдгүүд тодорч, U17 насны ангиллын барилдаанууд үргэлжилнэ .



Related news