ДОРНОД: “Аав хүүгийн болзоо” хүндэтгэлийн ёслол боллоо
ФОТО МЭДЭЭ
Чойбалсан, 2026 оны гуравдугаар 18 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас “Аав хүүгийн болзоо” хүндэтгэлийн ёслолыг өнөөдөр зохион байгуулав.
Ёслолын үйл ажиллагаанд 15 аав хүүгийн хамт урилгаар оролцож, бие биедээ зориулан бичсэн захидлаа уншин, “Аав, хүүгийн үнэ цэн” сэдвээр ярилцав. Тэд хайр, талархлаа илэрхийлэн тэврэлдэж, амьдралынхаа нэгэн мартагдашгүй дурсамжийг хамтдаа бүтээжээ.










