ДАРХАН-УУЛ: “Оюуны-Ирээдүй” ахлах сургууль “Эх орончдын танхим”-тай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. “Оюуны-Ирээдүй” ахлах сургуулийн түүхийн танхимыг “Эх орончдын танхим” болгон шинэчлэн тохижууллаа.
Энэхүү ажлыг аймгийн Цэргийн штабын хамт олон Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жил, “Монгол цэргийн өдөр”-ийн ойд зориулан хэрэгжүүлсэн байна.

Мөн аймгийн Засаг дарга хэлтэс, агентлагийн дарга нарт хүүхдийн төлөө бүтээлч ажил эхлүүлэх уриалгыг дэвшүүлж, сургуулийн орчин болон сургалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.
Энэ хүрээнд төслийн санхүүжилтийг “Эх оронч танхим” болгон тохижуулахад зарцуулахаар зорьсныг дэд хурандаа Б.Оргилсайхан мэдэгдлээ. Танхимыг тохижуулах ажилд Дархан цэргийн хүрээний анги, нэгтгэлүүд гар бие оролцон хамтран ажилласан байна.

“Оюуны-Ирээдүй” сургуулийн багш, ажилтнууд болон сурагчид эх орны бахархал болсон эр цэргийн түүхийг илэрхийлсэн, сонирхолтой мэдээллээр дүүрэн танхимтай болсондоо баяртай байлаа. Энэхүү танхим нь хүүхэд, залууст цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, түүхийн хичээлд сонирхлыг нэмэгдүүлэх, ахмад дайчдын гавьяаг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
