ДАРХАН-УУЛ: Сайн дурын ажилтнуудыг хүлээн авч уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-03-17 16:21:57

Дархан, 2026 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Аймгийн засаг дарга Б.Азжаргал, НБХ-ийн дарга Н.Цасчихэр нар өнөөдөр Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын гурван ажилтныг хүлээн авч уулзлаа.  Сайн дурын ажилтнууд аймгийн Ахмадын хөгжлийн төв, Нарны хүүхдүүд асрамжийн төв, Эмэгтэйчүүдийн холбоо зэрэг гурван байгууллагад ажиллаж байна.


Эдгээрээс хоёр нь гурав болон тавдугаар сард нутаг буцаж байгаа юм. Энэ хүрээнд Дархан хотын хүн ардад тусалж, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хамтран ажилласанд аймгийн засаг дарга талархал илэрхийллээ.


Жайка ОУБ-ын Сайн дурын гишүүн илгээх хөтөлбөр 2025 онд 60 жилийн ойтойгоо золгож, энэ хугацаанд дэлхийн 99 улсад нийт 57,000 гаруй сайн дурын гишүүнийг илгээсэн байна. Харин Дархан-Уул аймагт 1992 оноос хойш 40 сайн дурын гишүүнийг илгээн, манай аймгийн нийгмийн салбарт бодит хувь нэмэр оруулсан гэдгийг тодотгов.




Ахмадын хөгжлийн төвийн асаргааны ажилтан Такаши Хитоми тавдугаар сард буцна. Түүний хувьд тус төвөөр өдөр бүр үйлчлүүлдэг аймгийн 13000 гаруй ахмадын төлөөлөлд хүрч ажиллажээ. Хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг Монгол улсын түүх, соёл, зан заншлын талаар судлахын зэрэгцээ өөрийн улсын соёлыг таниулах, мэдээлэл өгөх цагийг гаргаж сургалт зохион байгуулах, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж Ахмадын хөгжлийн төвийн дарга Д. Хүрэлчимэг онцолж байна.




Чиба Наомигийн тухайд “Нарны хүүхдүүд” асрамжийн төвд дуу хөгжмийн багшаар нэг жил долоон сар ажиллаж байна. Түүний хувьд Монгол хүүхдүүдтэй ажиллах сайхан байдаг. Учир нь тус төвийн хамт олон Япон улсын хотуудад бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийж, Монгол орноо сурталчилдаг. Тиймээс надад хамтран ажиллахад илүү ойр, сайхан байсан гэв.




Яхаби Амигийн хувьд аймгийн Эмэгтэйчүүдийн холбоонд нийгмийн ажилтнаар ажиллаж байна. Монгол улсад тэр дундаа Дархан хот миний төрсөн нутагтай адилхан санагдсан. Ирээд удаагүй болохоор хамгийн эхний зорилго Монгол хэлийг сайн сурч өөрийн орны соёл, зан заншлыг таниулахыг хичээж байна. Монгол хүмүүсийн найрсаг зан, эелдэг дулаахан байдал нь надад маш их таалагдсан, хамтарч ажиллахад түшигтэй байдаг тухайгаа онцолж байлаа.



Related news