ДАРХАН-УУЛ: Гол, нуурын мөсний даац суларч хэврэгшиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Цаг агаарын байдал дулаарч гол, нуурын мөсний зузаан багасаж байгааг ОБГ-аас анхаарууллаа. Дархан сумын засаг даргын захирамжийн дагуу УЦУОШТ, ОБГ, Дархан сумын мэргэжилтнүүд Хараа голын мөсний зузааныг хэмжихэд 15 см орчим байна.
Хэмжилтийн явцад Хараа голын салаа хэсэгт мөсний зузаан ойролцоогоор 15-20 см, их голын зарим хэсэгт мөсний зузаан 50-80 см орчим байгаа нь мөс хэврэгшиж, цөмрөх эрсдэл үүсжээ.

Иймд мөсний даац сулрах, хэврэгших эрсдэлтэй тул иргэдийг голын мөсөн дээгүүр тээврийн хэрэгслээр зорчихгүй байх, хүүхдүүдийг мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна.
Түүнчлэн
уулын цас хайлж шар усны үер төв суурин газруудад орох тохиолдол ажиглагдаж
байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, мэргэжлийн байгууллага, харьяа
багийн захиргаанд мэдэгдэх, далан, шуудууны ус нэвтрэх чадварыг хориглож хог,
бусад зүйл хийхгүй байхыг ОБГ-аас мэдэгдэж байна.