ДАРХАН-УУЛ: Судалгаанд хамрагдсан сурагчдын 37 хувь дээрэлхэлтэд өртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 4-12 дугаар ангийн 1205 сурагчийн дунд үе тэнгийн дээрэлхэлтийн тандалт судалгааг явуулжээ. Судалгаанд хамрагдсан сурагчдын 37 хувь нь дээрэлхэлд
өртсөн байна.
Мөн 29 хувь нь хоч өгөх, доромжлох зэрэг
үйлдлийг харсан, 18 хувь нь цахим орчинд доромжлол, гадуурхалтай
тулгарч байсан, 42 хувь нь дээрэлхүүлснээ багш болон эцэг эхдээ мэдэгддэггүй
гэж хариулжээ.
Үе тэнгийнхний дээрэлхэлт ихэвчлэн далд байдлаар үйлдэгддэгийг ч сурагчид онцолсон байна. Хэн нэгэнд хэлэх, ямар нэгэн асуудал гаргасан тохиолдолд үүнээс илүү хүндрүүлэх болно гэх зэргээр айлган сүрдүүлэх байдал ажиглагддаг ажээ.
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг сургуулийн захиргаа, сэтгэл зүйчид, хүүхэд
хамгааллын мэргэжилтнүүд сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулдаг ч
төдийлөн үр дүнд хүрдэггүй байна.