Зам даваанд шуургатай тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удааширч байна. Зарим газарт бага зэргийн салхитай, цасан шуурга шуурч байгаа ба цаашид салхины хүч нэмэгдэх хандлагатай байна. Иймд цас их орж, халтиргаа гулгаа үүсэн, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зорчих хэсэгт эрсдэл үүсэх тул тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хянах, онцын шаардлагагүй бол хотоос гарахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
ДАРХАН-УУЛ: Онцын шаардлагагүй тохиолдолд замд гарахгүй байхыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Цаг агаарын нөхцөл хүндэрч болзошгүй тул иргэд, жолооч нарыг шаардлагагүй тохиолдолд хот хооронд, хөдөө орон нутагт зорчихгүй байхыг аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа.
Өдрийн 12.00 цагийн байдлаар Улаанбаатар-Дархан, Дархан-Улаанбаатар чиглэлийн олон улсын А/0401 авто замд хаагдсан хэсэг байхгүй байна.