Учир нь эдгээр саруудад хүүхдийн сэтгэл зүй тогтворгүй болох, сэтгэцийн асуудал сэдэрч, сэтгэл гутралд орох, амиа хорлох эрсдэл үүсдэг байна. Жишээлбэл, энэ сард амиа хорлох эрсдэлтэй гурван хүүхдийг хяналтдаа авч, зөвлөгөө өгч ярилцаж байгааг тус газрын сэтгэл зүйчид ярив.
ДАРХАН-УУЛ: Оны эхний хоёр сард 29 иргэн сэтгэл зүйчдэд ханджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Өөрт тулгамдсан асуудлаа мэргэжлийн сэтгэл зүйчид хэлж, ярилцаж түүнээс ангижрах, асуудлаа шийдэхийн тулд зөвлөгөө авдаг. Аймгийн ГБХЗХХГ-ын сэтгэл зүйчдэд жил бүр үйлчлүүлэх иргэдийн тоо харилцан адилгүй байдаг. Тэдний хэлж буйгаар гурав, дөрөвдүгээр сард хүүхдийнхээ сэтгэл зүйг анхаарах, ярилцах, тулгамдаж буй асуудлыг нь сонсох хэрэгтэйг зөвлөж байна.

Нас, хүйсийн байдлаар авч үзвэл, дөрвөн настай зургаан хүү, таван настай хоёр охин, 13 настай нэг эрэгтэй, 14 настай хоёр охин, 15 настай гурван охин, 17 настай хоёр охин, 25 настай нэг эрэгтэй, 26 настай нэг эмэгтэй, 28 настай нэг эмэгтэй, 37 настай нэг эрэгтэй, 66 настай нэг эрэгтэй тус газрын сэтгэл зүйчдэд ханджээ.
Ихэвчлэн хүүхэд, багачууд зөвлөгөө авдаг, насанд хүрсэн иргэд сэтгэл зүйчдэд очихоос санаа зовох, зайлсхийх, хоёроос дээш давтамжтай зөвлөгөөнд хамрагдахаас татгалзах, товлосон цагтаа ирэхгүй тохиолдол байдаг. Өсвөр насны сэтгэл зүйн асуудал, уй гашуу болон хүүхдийн төлөвшил, хүмүүжлийн талаар их ханддаг гэв.