“Наурыз-2026” төвийн бүсийн нэгдсэн баяр Дархан-Уул аймагт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Казах түмний Наурыз буюу Нарны баяр жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тохиодог. Энэ жил төвийн бүсийн казах түмний нэгдсэн баярыг Дархан хотод зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Наурыз” нь хаврын эхлэл, шинэ жилийн бэлгэдэл болсон баяр бөгөөд энэ өдөр байгаль дэлхий сэргэж, өдөр шөнө тэнцдэг гэж үздэг.

Энэ өдөр эв нэгдэл, сайн сайхны бэлгэдэл болгон хүмүүс өв уламжлал, соёл, зан заншлаараа мэндлэн золгодог. Үүний зэрэгцээ бүргэдийн үзүүлбэр, морьт барилдаан, тулам булаалдах зэрэг үндэсний наадам, үндэсний хоол, идээ ундаа, эд хэрэглэлийг үзэж сонирхохын зэрэгцээ дуу хөгжмийн гайхамшгийг мэдрэх боломжтой үйл ажиллагааг анх удаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Жил
бүрийн Наурызын баярыг Дархан, Хонгор, Шарын гол сумын казах иргэд тухайн
сумандаа тэмдэглэж ирсэн.
Ташрамд, аймгийн
хэмжээнд 600 гаруй өрхийн 4000 орчим казах иргэн амьдардгаас хамгийн их буюу 50
гаруй хувь нь Шарын гол суманд ажиллаж, амьдарч байна.