БАЯНХОНГОР: Төв замаар зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Нэг тэрбумаараа тэмцье” үйл ажиллагааг энэ сарын 6-нд Баганат талбайд зохион байгуулна.
Аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, "Хөөрхөн зүрх" ТББ хамтран тус үйл ажиллагааг зохион байгуулна.
“Миний бие-Минийх” уриатайгаар охид, эмэгтэйчүүдийн бэлгийн эрх, эрх чөлөөний төлөөх алхалтад төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, бүх насныхан оролцоно.
Оролцогчид "Гинжийг тасал" flashmob бүжгийн хөдөлгөөнийг сурсан байх бөгөөд улаан өнгөтэй мууран малгай хийж өмсөж оролцох юм.
Охид, эмэгтэйчүүдийн эсрэг жендэрт суурилсан хүчирхийллийг эсэргүүцэх тус үйл ажиллагааны үеэр 11.00-12.30 цаг хүртэл төв замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн түр хязгаарлахаар болжээ.
Баянхонгор аймаг 88499 хүн ам, 27101 өрхтэй. Нийт хүн амын 43680 эмэгтэй, 55819 эрэгтэй. Сүүлийн судалгаагаар Монгол Улсын хүн амын дундаж наслалт 71.5 байгаа бол Баянхонгор аймгийн хүн амын дундаж наслалт 72.05 байна.
Аймгийн хэмжээнд эрэгтэйчүүдийн дундаж наслалт 69, эмэгтэйчүүдийнх 73.93 байна.