ДАРХАН-УУЛ: Цас орж, хүйтний эрч чангарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Өнөө шөнө болон маргааш өдөр нийт нутгаар цас орж шууран, эрс хүйтрэх тул иргэд, малчид, тээвэрчдийг анхаарал болгоомжтой байхыг аймгийн УЦУОШТ-өөс анхаарууллаа.
Цас орж шуурсны улмаас хүйтний эрч чангарч, жавар, салхи ихтэй байх тул малчид малаа хол бэлчээхгүй, насан хүрээгүй хүүхэд малд явуулахгүй, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэжээ.
Мөн хот хооронд болон хөдөө орон нутагт зорчиж буй иргэд, тээвэрчдийг тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг сайтар шалгах, зөвшөөрөгдсөн замаар зорчихыг Замын цагдаагийн тасаг, ОБГ-аас зөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар байнгын ажиглалт судалгаатай Хараа, Хүйтэн, Шарын гол мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан олон жилийн дунджаас 10-25 см нимгэн байна. Дархан хот, Бүрэнтолгой орчимд Хараа гол халиа тошин ажиглагдаж эхэлсэн, цаг агаарын нөхцөлөөс хамаарч голуудын мөсний үзэгдэл идэвхжих тул иргэд, тээвэрчид зам товчлон хугацаа хожих зорилгоор мөсний толиогоор зорчихгүй байхыг аймгийн УЦУОШТ-өөс сэрэмжлүүллээ.