БАЯНХОНГОР: Энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Залуучуудын хөгжлийг дэмжих салбар дундын үйл ажиллагааг орон нутагт уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл оны анхдугаар хурлаа хийлээ.
Хурлаар Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2025 оны тайлан болон зөвлөлийн чиг үүргийг танилцуулж, аймгийн залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн байна.
Хурлаар Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2025 оны тайлан болон зөвлөлийн чиг үүргийг танилцуулж, аймгийн залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн байна.
Залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөлөөс энэ онд таван зорилтыг дэвшүүлжээ. Тодруулбал, Боловсролыг дэмжих нэрлэсэн жилийн хүрээнд Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2026 оны төлөвлөгөөнд зохион байгуулах үйл ажиллагааг уялдуулан боловсруулах, утааны эсрэг сонсголд өсвөр үе, залуучуудын үүрэг оролцоог нэмэгдүүлж, сайн дурын ажилтнуудаар дамжуулан сургалт нөлөөллийн үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулах, орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуучуудад тулгамдаж байгаа асуудлуудыг эрэмбэлэж оруулж ирэх, статистик суурь судалгааг гаргахаар болжээ.
Мөн зорилтот бүлгийн залуучууд руу чиглэсэн аймгийн нэрэмжит үйл ажиллагааг 2-3 удаа зохион байгуулах, залуу гэр бүл болон залуучуудыг орлоготой нь нийцсэн, уян хатан төлбөрийн нөхцөлөөр орон сууц худалдаж авах, ипотикийн зээлд хамруулах чиглэлээр төлөвлөгөөг дахин боловсруулж, хэлэлцэхээр болсон байна.
Залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөл нь төрийн байгууллага болон залуучуудын иргэний нийгмийн байгууллага, залуучуудын төлөөллөөс бүрдсэн бүрэлдэхүүнтэй бөгөөд залуучуудын эрх, хөгжил, оролцоог хангахтай холбоотой хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаарх тайланг хэлэлцэж, зөвлөмж гаргах, залуучуудын хөгжлийн үндэсний болон орон нутгийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг хэлэлцэн зөвлөмж гаргах, асуудал хариуцсан байгууллагуудад чиглэл өгөх, залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийсэн, идэвх санаачилга гарган нийгэмд манлайлал үзүүлсэн хуулийн этгээд, иргэдийг алдаршуулах зэрэг үндсэн чиг үүрэгтэй.