Энэ хугацаанд цагдаагийн газарт 292 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 96 дуудлага мэдээллээр буюу 49.2 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
ДАРХАН-УУЛ: Сар шинийн баярын өдрүүдэд 292 дуудлага Цагдаагийн газарт иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан,
2026 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын амралтын өдрүүдэд аймгийн Цагдаагийн газрын алба
хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт
шилжин, иргэдийн аюулгүй байдлыг
хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл, хяналт шалгалт хийж ажиллажээ.
Сар шинийн баярын өдрүүдэд бүртгэгдсэн дуудлага мэдээллийн 13 нь гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бөгөөд өнгөрсөн оныхтой харьцуулахад 30 хувиар нэмэгджээ.
Харин нэг иргэн золгүй байдлаар амиа алдсан тохиолдол бүртгэгдсэн бол зам тээврийн ослоор гурван авто машин мөргөлдөж зорчигчид гэмтсэн дуудлага, мэдээллүүд иржээ.
Нийт бүртгэгдсэн 292 дуудлага, мэдээллийн 177 буюу 74.1 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амар тайван байдлыг алдагдуулсан, гудамж талбай, олон нийтийн газар зөрчил гаргасан байна.
Үүнийг ангилбал 60 хувь нь гэр, орон сууцнаас, 32.2 хувь нь нь гудамж талбайгаас, 2.2 хувь нь ААНБ-аас иржээ.
Иргэд ахуйн хүрээнд архидан согтуурснаас үүдэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчил, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон иргэдийн тоо 10 дахин өссөн үзүүлэлт гарч байгааг онцолж байна. Тиймээс тэмдэглэлт баяр, ёслолыг зөв зохистой, архи, согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр тэмдэглэхийг зөвлөж байна.