ДАРХАН-УУЛ: Могой жилд 297 ажлын байр шинээр бий болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Улиран одож буй модон могой жилд аймгийн хэмжээнд 297 ажлын байр шинээр бий болжээ.
Айлчлан ирж буй гал морин жилийн босгон дээр шинээр ажлын байр бий болгосон иргэн, ААНБ-уудад аймгийн засаг дарга талархал хадгалуулж ажлын амжилт хүсэв.
Тодруулбал, могой жилд спорт, хүнс, хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, барилга, эрүүл мэндийн салбарт 26 аж ахуйн нэгж үүд хаалгаа нээж, нийт 297 ажлын байрыг шинээр бий болгожээ.
Орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй нийт ААНБ, иргэдэд бизнес эрхлэх таатай боломжийг бүрдүүлж жил бүр дэмжин ажиллаж буйг аймгийн засаг дарга онцлов.
Хамгийн гол нь хүнсний эрүүл ахуйг сайтар баримталж, гал, цахилгааны эрсдэлийг тооцоолж иргэнд ээлтэй худалдаа эрхлэхийг уриалсан юм.
Модон
могой жил шинээр ажлын байр бий болгосон ААНБ-уудыг дурдвал, Номин агуулах
худалдаа хоёр дахь салбараа нээж 50 ажлын байр, олон улсын сүлжээ TOUS les JOURS /Тү Лэ Жүр/ бэйкери,
Сувд онлайн шоп хүрээгээ тэлж хоёр давхар үйлчилгээний байрыг ашиглалтад
оруулсан, Дэлхийн глобал газрын зураг ХХК-ийн “Мянган хот” кофе шоп, Номадсын
сүлжээ рестораны шинэ салбар өнгөрсөн онд нээгджээ.