ДАРХАН-УУЛ: Ахмад буурлуудад Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг 110.8 мянган хүн амтай. Үүний 12.4 хувийг ахмадууд эзэлдэг.
Сар шинийн баярыг тохиолдуулан 100-гаас дээш настай таван ахмадад Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг, 95-аас дээш насны 19 ахмадад аймгийн засаг даргын гарын бэлгийг гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Ахмад настны нийгмийн халамжийн тухай хууль”-ийн зургаадугаар зүйлийн 6.2 дахь заалтын дагуу Цагаан сарын баярыг тохиолдуулан 100 ба түүнээс дээш настай ахмад настанд жил бүр мэндчилгээ, гарын бэлэг гардуулдаг уламжлалтай.
Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа болон засаг даргын орлогч Б.Жавхлан, ИТХ-ын төлөөлөгчдийн хамт гэрээр нь зочилж бэлгийг нь гардуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахмад настанд зориулсан гарын бэлэгт есийн тоог бэлгэдэж, есөн төрлийн зүйл багтаадаг бөгөөд энэ жилийн бэлгийг үндэсний соёл, сэтгэлгээний уламжлалыг баримтлах үүднээс дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр бэлтгэжээ.
Ташрамд, аймгийн хэмжээнд 55-аас дээш
эмэгтэй, 60 наснаас
дээш эрэгтэй 13711 өндөр настай бий.