ДАРХАН-УУЛ: Цагаан сар үзэсгэлэн худалдаагаар нэг тэрбум 170 сая төгрөгийн борлуулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан,
2026 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Үндэсний
уламжлалт сар шинийн баярыг угтан "Монгол баяр-Монгол бэлэг" уриан дор найман өдрийн турш үргэлжилсэн үзэсгэлэн худалдаанд 12 аймгийн 123 жижиг, дунд бизнес эрхлэгч
ААН, иргэд оролцож, нэг тэрбум
170 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, айраг, цагаан идээ, мах, сүүн бүтээгдэхүүн, үндэсний дээл, хувцас, мах, махан бүтээгдэхүүн, хэвийн боов, дотоодын гутал, хувцсыг нэг дор төвлөрүүлсэн юм.
Хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, чанар аюулгүй байдлыг эрхэмлэн, хэрэглэгч олны талархлыг хүлээсэн аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж өргөмжлөл хадгалуулав.
Үүнд:
-Шилдэг хүнсний бүтээгдэхүүн
үйлдвэрлэгч: “Мөнх-Ундрам хүнс” ХХК
-Шилдэг хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэгч: “Ану Энх наран” ХХК
-Хөдөө аж ахуйн салбарын шилдэг
бүтээгдэхүүн үйлдвэрлэгч: “Дархан Дээжис” ХХК
-Нэрэмжит бүтээгдэхүүн үйлдвэрлэгч:
“Дархан савхи” ХХК
-Онцлох бэлгийн багц үйлдвэрлэгч: “Дархан-Уулын аав” ХХК тус тус шалгарлаа.
Ташрамд, Цагаан
үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан хорь гаруй жилийн хугацаанд хоёр дахь удаа нэг тэрбум гаруй төгрөгийн борлуулалтыг үндэсний үйлдвэрлэгчид хийжээ. Өнгөрсөн жил 1 тэрбум 300 сая төгрөгийн борлуулалт хийж байжээ. Бусад жилүүдэд 250.0-450.0 сая төгрөгийн хооронд байсан гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.