Мөн хил орчмын худалдаа, хоёр орны иргэн, ААНБ-ын хамтын ажиллагаа өргөжин тэлж, бизнес, эдийн засгийн уулзалт, үзэсгэлэнг зохион байгуулж хүнс, бараа материалын худалдааг саадгүй нэвтрүүлэхэд хичээн ажилласан. Ерөнхий консулаар ажиллах зургаан жилийн хугацаанд найрсаг дотно хамтын ажиллагаатай байсан Дархан хотын удирдлагуудад талархаж илэрхийлж, цаашид хоёр орны хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж ажиллахаа илэрхийллээ.
ДАРХАН-УУЛ: Ерөнхий консул Р.А.Зайнутдиновт хүндэтгэл илэрхийллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий консул Р.А.Зайнутдинов эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан Дархан-Уул аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан, хүндэтгэл илэрхийллээ.
Аймгийн удирдлагууд Ерөнхий консул Р.А.Зайнутдиновыг Дархан-Уул аймаг, Дархан хотын гадаад харилцааг өргөжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлж, Дархан хотын дээд шагнал "Найрамдлын Дархан" тэмдгээр шагнан, талархлын бичиг, дурсгалын зүйл гардууллаа.
Уулзалтад Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, Засаг дарга Б.Азжаргал, Засаг даргын орлогч Б.Жавхлан, ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, ТЗУХ-ийн дарга Д.Чагнаадорж, Гадаад харилцааны зөвлөх Н.Сувдаа нар оролцов.

ОХУ-аас Монгол улсын Дархан хотод суугаа Ерөнхий консул Руслан Амирович Зайнутдинов 2019 оны намар томилогдож ирсэн бөгөөд ковидын цар тахлын хүнд хэцүү цагт орон нутгийн удирдлагуудтай нягт уялдаа холбоотой байж хохирол багатай даван туулахад хичээн ажилласан гэдгийг тодотголоо.

Руслан Амирович Зайнутдинов манай улсад 1986 оноос хойш дөрвөн удаа томилогдсон бөгөөд сүүлийн зургаан жил гаруй хугацаанд Дархан хотод Ерөнхий консулаар ажиллаад ОХУ-ын Гадаад хэргийн яаманд ажиллахаар нутаг буцаж байна.
Монгол Улс, ОХУ-ын найрамдалт харилцааг бэхжүүлэх, Дархан хотыг Улаан-Үд, Братск болон бусад хоттай ах дүү болж, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Ерөнхий консул Р.А.Зайнутдиновын гүйцэтгэсэн үүрэг их байсан гэдгийг аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, засаг дарга Б.Азжаргал нар тодотголоо.

Түүний гадаад харилцааны хөгжилд
оруулсан хувь нэмрийг Монгол Улсын төр, засаг өндрөөр үнэлж 2025 онд Алтан
гадас одонгоор шагнажээ.