ДАРХАН-УУЛ: Хиймэл оюунд суурилсан рентген аппаратаар үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-02-04 17:09:35

Дархан, 2026 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Шарын гол сумын эрүүл мэндийн төв хиймэл оюунд суурилсан рентген аппаратаар иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.


2024 онд сум хөгжүүлэх сангийн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дэвшилтэт технологид суурилсан суурин рентген аппарат авч, сумын иргэд цаг алдалгүй оношлуулах боломж бүрджээ.


Тус рентген аппарат нь аймгийн эрүүл мэндийн салбарт 3-4 байдаг бөгөөд Шарын гол сумын 8000 орчим иргэнд шуурхай үйлчилгээ үзүүлж байна.


Уг аппаратаар ясны бүх төрлийн гэмтэл, тархи, нуруу, нугас, бүсэлхий, түгжрэл зэргийг шуурхай харахаас гадна хэвлийн хөндийн хурц өвчнийг оношлох боломжтой. Мэргэжлийн рентген техникч, зөвлөх эмч ажлын цагаар болон яаралтай тохиолдолд 24 цагийн турш ажилладаг гэж Зөвлөх эмч С.Бэгзжав ярилаа..


Related news