ДОРНОД: Миеэ хатны хаш хундага

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-01-20 19:21:24

Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Санбэйсийн хүрээний хошуу ноён Сансрайдоржийн хатны хэрэглэж байсан хаш хундага Дорнод аймгийн музейд хадгалагдаж байна. Энэхүү ховор нандин эд өлгийн зүйл нь үе дамжин өвлөгдөж ирсэн бөгөөд Миеэ хатныг 3 настай байхад нь түүнд өвлүүлсэн гэдэг.


Хундагыг цайвар ногоон хаш чулуугаар уран нарийн хийж оруулан урлажээ. Хундаганы ёроол хэсэгт цоохортож харласан чулууны тогтоцтой, хоёр бариул нь цэцэг навчин хээтэй, цоолж сийлсэн чамин тансаг хийцтэй. Хундаганы гадна талаар ханз бүхий үсэгнүүдтэй хятад орны байгаль цаг уур, соёл аж ахуйг харуулсан сийлбэртэй.


Сэцэн Хан аймгийн Санбэйсийн хүрээг 1910-1922 Ачит бэйс Сансрайдорж ноён захирч байжээ.

Related news