ДОРНОД: Шинэ оны босгон дээр 6 хүүхэд мэндэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Шинэ оны босгон дээр зургаан хүүхэд мэндэлжээ. 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр БОЭТ-ийн Төрөх тасагт нэг хүү, таван охин мэндэлсэн байна. Харин нэгдүгээр сарын 1-нээс 6-ны өдрүүдэд 17 хүүхэд төрсөн гэж БОЭТ-өөс мэдээллээ. Эх үрсийн бие сайн, эрүүл саруул бойжиж байна.
Ташрамд дуулгахад, энэ оноос улсын хэмжээнд хүүхдийн эрхийн улсын байцаагч нар ажиллаж эхэлж байна. Тодруулбал, 66 алба хаагч улсын байцаагч, 42 алба хаагч улсын ахлах байцаагчийн эрхтэйгээр мэргэжил, арга зүйн сургалтад хамрагдан ажиллаж байгаа юм.