БАЯНХОНГОР: Энэ сарын 4-нөөс хүйтний эрч чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-01-02 15:34:06

Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Энэ сарын 7-ны өдрийг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг УЦУОША-наас хүргэлээ.


Мэдээллээр мөн хугацаанд цас орохгүй, салхи секундэд 7-12 метр. 4-нөөс хүйтний эрч чангарна.


Агаарын температур: Галуут, Заг, Байдрагийн хүрэн бэлчирээр шөнөдөө -31 -36 градус, өдөртөө -18 -23 градус, хангайн бусад нутгаар шөнөдөө -26 -31 градус, өдөртөө -9 -14 градус хүйтэн байна. Харин бусад нутгаар шөнөдөө -20 -25 градус, өдөртөө -7 -12 градус хүйтэн байх төлөвтэй.


УЦУОША-ны Ус судлалын харуулуудын ажиглалтын мэдээгээр Хангайн нурууны өвөр ба өмнөд хажуугаас эх авах голууд ёроолдоо хүртэл хөлдсөн бол Түйн-Баянхонгор орчим усны түвшин 62 см, мөсний зузаан 40 см, Байдраг-Баянбүрд усны түвшин 105 см, мөсний зузаан 47 см, мөсөн доор урсацтай байна.

Related news