БАЯНХОНГОР: Ажил амралтын зохицуулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төрийн байгууллагууд өнөөдөр амарч байна. Тодруулбал, баасан гаргийн ажлын өдрийг нэгдүгээр сарын 10-ны өдрийн бямба гараг болгон шилжүүлэх тухай Баянхонгор аймгийн Засаг даргын захирамж гарчээ.
Энэхүү шийдвэр нь ажил, амралтын цагийг зохицуулах, ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангах зорилготой юм.
Баянхонгор аймгийн хэмжээнд төрийн 183 байгууллагад 5462 төрийн албан хаагч ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 12.2 хувь нь юм. Тус аймгийн төрийн албан хаагчдын 72.6 хувь нь эрэгтэй, 27.4 хувь нь эмэгтэй.
Төрийн албан хаагчдыг төрийн албаны ангиллаар нь авч үзвэл, Баянхонгор аймгийн хэмжээнд улс төрийн албан хаагч 187, төрийн захиргааны албан хаагч 631, төрийн тусгай албан хаагч 41, төрийн үйлчилгээний албан хаагч 4603 ажиллаж байна.
Аймгийн төрийн албан хаагчдыг насны бүлгээр авч үзвэл, 25 хүртэлх насны 469, 26-35 насны 1867, 36-45 насны 1658, 46-55 насны 1199, 56-гаас дээш насны 269 албан хаагчтай. Харин төрийн албан хаагчдын боловсролын хувьд 3867 нь дээд боловсролтой, дипломын, мэргэжлийн, техникийн боловсролтой 622, бүрэн дунд болон түүнээс доош боловсролтой 973 албан хаагч ажиллаж байгаа гэсэн судалгаа гарчээ.