БАЯНХОНГОР: Шороон замаар нүүрс тээвэрлүүлэхгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Б.Батсуурь, Засаг дарга Э.Энхбат болон бусад холбогдох албаны удирдлагууд “Сэкер Ресорсус Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баттуул нарын төлөөлөлтэй уулзлаа.
Энэ сарын 18-нд Шинэжинст сумын ИТХ-аас тус сумаас шороон замаар нүүрс тээвэрлэхийг дэмжсэн тухай тогтоолыг баталсанаар иргэд, орон нутгийн дунд зөрчилдөөн үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулж аймаг орон нутгаас тус уулзалтыг зохион байгуулж буй юм.
Аймаг орон нутаг тус компанитай одоогоор ямар нэгэн хамтран ажиллах гэрээ үйлдээгүйгээ ярианы эхэнд Засаг дарга онцлоод, аймгаас давж сум орон нутагт нөхцөл тулган, хуулиас давсан шийдвэр гаргуулахгүй байх шаардлагыг тус компанийн талд тавьж, шороон замаар нүүрс тээвэрлүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв.

Түүний дараа, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын ИТХ-ын дарга Н.Сайханбаяр, Засаг дарга Л.Батхуяг нар аймгийн Засаг дарга Э.Энхбаттай уулзан сум орон нутагт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар танилцуулсан байна. Засаг дарга Э.Энхбат аймаг орон нутагтай нэгдмэл санаа зорилготойгоор, ард иргэдийн талд, зөвхөн хуулийн хүрээнд ажил үүргээ хэрэгжүүлэхийг сумын удирдлагуудад үүрэг чиглэл болгожээ.