БАЯНХОНГОР: Сорьцын лаборатори энэ онд 3 тонн үнэт металл хайлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-12-22 13:56:36

Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн дэргэдэх Үнэт металлын сорьц тогтоох лаборатори энэ онд 3000 кг үнэт металл хайлж, 820 ширхэг алтан гулдмай хийж, сорьц тогтоогоод байна.

 

Баянхонгор аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх Баруун бүсийн Үнэт металлын сорьц тогтоох лаборатори нь 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд иргэн, ААН-ийн олборлосон алтыг сорьцолж “Эх орны баялгийг эрдэнэсийн сандаа” тушаах боломжийг бүрдүүлдэг. 


Сорьцын лаборатори нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл болон Стандарт, хэмжил зүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газартай хамтран орон нутагт анх удаа хэрэгжүүлсэн ажил юм. Улсын хэмжээнд тус аймгаас гадна Дархан-Уул аймагт тус лаборатори ажилладаг байна.


Баянхонгор аймаг дахь Үнэт металлын сорьц тогтоох лаборатори: 

2018 онд 81 кг алт хайлж, 88ш гулдмай

2019 онд 651 кг алт хайлж, 452ш гулдлай

2020 онд 1164 кг алт хайлж, 606ш гулдмай

2021 онд 1250 кг алт хайлж, 578ш гулдмай

2022 онд 1395 кг алт хайлж, 710ш гулдмай

2023 онд 2185 кг алт хайлж, 922ш гулдмай

2024 онд 2723 кг алт хайлж, 868ш гулдмай

2025 онд 3000 кг алт хайлж, 820ш гулдмай  хийж, сорьц тогтоосон бөгөөд тус тоон үзүүлэлтээр жил ирэх тусам Сорьцын лабораторийн үйл ажиллагаа идэвхжиж буйг харуулж байна.

Related news