“Рио Тинто" компанийн Эрчим хүч, эрдсийн группыг Б.Болд удирдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-18 12:08:41

“Рио Тинто” компанийн Эрчим хүч, эрдсийн группын гүйцэтгэх захирлаар Баатарын Болдыг томилжээ.  

Б.Болд нь “Рио Тинто” компанид 2013 онд ажиллаж эхэлсэн бөгөөд мөн оны 6 дугаар сард Зэсийн группын Олон улсын үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгчөөр, 2014 оны 5 дугаар сард Төмрийн хүдрийн группын далайн тээврийн “Рио Тинто Марине” компанийн захирлаар,
2015 онд Төмрийн хүдрийн группын Маркетинг, борлуулалт хариуцсан захирлаар ажиллаж байв.

 “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх хорооны 9 гишүүний нэг болж байна. Б.Болдод худалдааны салбарт олон улсын хэмжээний удирдах арвин туршлага бий. Тэр Азийн зах зээлийг маш сайн мэдэх бөгөөд  стратеги нь манай компанийн Гүйцэтгэх хороонд чухал нөлөө үзүүлнэ” гэжээ.

Дашрамд дурдахад Эрчим хүч, эрдсийн групп нь Канадын төмрийн хүдрийн компани, Гвинейн Симандоу төмрийн хүдрийн төслөөс гадна нүүрс, уран болон титаны үйлдвэрлэлийг хариуцдаг байна.

 Б.Заяа

Related news