Үнэт цаасны компаниудын арилжааны дүн өмнөх оныхоос 63 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
boloroo8136 @gmail.com
2025-07-29 16:49:49

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн биржийн мэдээлснээр, ҮЦК-иудын нийт анхдагч зах зээлийн арилжаа 90.9 хувь буюу 1.1 их наяд төгрөгөөр багасжээ.


Үүний үр дүнд хувьцааны ханшны өсөлт буурч, олон компанийн зах зээлийн үнэлгээнд нөлөөлөн, ҮЦК-иудын арилжааны дүн 63 хувиар буурсан байна.


2025 онд Засгийн газрын дотоодын үнэт цаасыг Монголын Хөрөнгийн Бирж арилжаалж байгаа ч сар тутмын дүн нь Улаанбаатар бондынхоос 25 дахин бага гарчээ. Харин хоёрдогч зах зээлийн арилжаа нэмэгдсэн ч хувьцаа, Үндэсний хувьчлалын сангийн нийт дүн 29.6 хувь буюу 96.7 тэрбум төгрөгөөр буурсан юм.


Түүнчлэн энэ оны эхний хагас жилд хамгийн өндөр дүнгээр арилжаа хийсэн ҮЦК-иудын жагсаалтад өөрчлөлт орж, нийт арилжааны 52 хувийг бүрдүүлж байсан БиДиСЕК ҮЦК-ийн арилжааны дүн 94.3 хувиар багассанаар зах зээлийн 20.4 хувийг бүрдүүлж буй Голомт Капитал ҮЦК тэргүүлж байна.

 

Мэдээг бэлтгэсэн: Т.Хулан

Related news