MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

Орон сууцны үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн их нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-08 11:06:42

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ энэ оны наймдугаар сард 4.75 сая төгрөг байсан бол Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 5.4 сая төгрөгт хүрчээ.


Тодруулбал, шинэ орон сууцны дундаж үнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 26.2 хувь (1121.5 мянган төгрөг)-аар нэмэгджээ. Харин Сонгинохайрхан дүүрэгт 13.1 хувь (387.5 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага үнээр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ дээрх сард 4.58 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт мөн л хамгийн их буюу 5.66 сая төгрөгийн үнэтэй байв. Хуучин орон сууцны дундаж үнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад тус дүүрэгт 23.9 хувь (1093.0 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн их, Баянзүрх дүүрэгт 14.4 хувь (516.1 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байлаа.

 

Related news