АТГ-ын ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛАТГ-ын ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна. Уг ажлын хэсэг “Залуучууд театр”-ын дугуй танхимд Төрийн албан хаагчдад зориулж сургалт зохион байгуулж явуулсан бол тус аймгийн ТББ болон аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллүүд оролцсон хэлэлцүүлэг хийлээ.
Энэ үеэр “Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг товч танилцуулж тус хөтөлбөрт туссан “Олон нийтийн хяналтын дэд зөвлөл”-ийн талаар танилцуулав. Мөн өсвөр үе, залуусын шударга байдал тэдний төлөвшил хүмүүжлийн талаар санал солилцлоо. АТГ-ын ахлах ажилтан, ахлах комиссор Ц.Шинэбаяр:-“УИХ-аас энэ 11 дүгээр сарын гуравны 51 дүгээр тогтоолоор “Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр” батлагдсан. Гол нь энэ хөтөлбөрийг олон нийт, төр, иргэний нийгмийн байгууллагууд хувийн хэвшлийнхэнд танилцуулах зорилгоор ажиллаж байна.
Хөтөлбөрт тусгагдсан бас нэг гол ажил бол “Олон нийтийн хяналтынын дэд зөвлөл”-ийг байгуулж иргэдээс авилгатай холбоотой өргөдөл хүлээж авч уулзалт хийж судалгаа авсан. Анх 2002 онд эхний хөтөлбөр гарч 2010 онд дууссан. 2016 онд авилгатай тэмцэх бодлогын баримт бичиг гарсан. Энэ нь 2016-2019, 2020-2023 онд хоёр үе шаттай хэрэгжих юм гэв.
Б.Норовсамбуу