Сант сумын хүүхдүүд шинэ сургуультай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-16 22:40:34

Сэлэнгэ аймгийн Сант суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ сургууль энэ сарын 11-ний өдөр  ашиглалтад орлоо. 

Тус сургуулийг улсын төсвийн 2 тэрбум 990 сая төгрөгөөр барьжээ. 320 хүүхдийн хүчин чадал бүхий энэхүү шинэ сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд сумын удирдлагууд, тус сургуулиас төрөн гарсан үе үеийн төгсөгчид, сумын алдартнууд, ахмад багш, сурган хүмүүжүүлэгчид оролцжээ.

Шинэ сургуулийн нээлтийн үеэр багш, эцэг эхчүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, хүчит 64 бөхийн барилдаан болжээ. Мөн төгсөгчдийн дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулахад 12 багийн 72 тамирчин оролцсон байна.

Ч.Отгонцэцэг

Related news