“Улаанбурханы эсрэг дархлал тогтцын судалгаа”-нд 188 өрх хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-16 22:28:30

Үндэсний статистикийн хороо нь Эрүүл мэндийн яамтай хамтран “Улаанбурхан, Улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын судалгаа”-г ДЭМБ-ын санхүүгийн дэмжлэгээр орон даяар зохион явуулахаар болсонтой холбогдуулж Дархан-Уул аймагт энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Судалгаанд тус аймгийн дөрвөн сумын 188 өрх хамрагдахаар болж гурван судлаач буюу гурван баг ажиллахаар болов. Нэг баг судлаач, мэргэжлийн сувилагч, жолооч, хөтөч зэрэг дөрвөн  хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар болжээ.

Тус судалгааны гол зорилго нь Үндэсний болон бүсийн төвшинд зургаан сартайгаас 35 насны хоорон дахь хүн амын дундах улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтцын төвшинг тодорхойлоход оршиж байна гэж аймгийн Эрүүл Мэндийн газзрын дарга Б.Батцэнгэл ярилаа.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Related news